https://cdn.zochil.shop/ff38d1ec-8e11-477e-9999-aff9a43b1d0b_t1500.jpg
https://cdn.zochil.shop/ff38d1ec-8e11-477e-9999-aff9a43b1d0b_t700.jpg
https://cdn.zochil.shop/cfeb148b-5c6a-46b7-bbe4-d70fe5ab7092_t700.jpg

Зөвхөн түүнд бүтээгдэхүүн

Pre-order: Me 2025

50,00020% хямдарсан

40,000₮

50,000
20% хямдарсан

Хүргэлттэй
Тоо ширхэг
Богино тайлбар
Сайн байна уу, ME 2025 дэвтрийн маань урьдчилсан захиалга эхэллээ. Цуврал #3

Дэлгэрэнгүй

23 онд даавуун хавтастайгаар, 24 онд faux leather буюу лидрин хавтастай гарч байсан дэвтэр маань энэ удаад ахин даавуун хавтастайгаар гарлаа. Та бүхнээсээ авсан санал асуулга + эрхлэн гаргаж байгаа бидний саналаар даавуун хавтас маань илүү дулаан дотно, амьд мэдрэмж төрүүлж байна гэж үзээд ингэж сонгосон байгаа. 23 оны буюу анхны дэвтэр маань шинэ бүхний эхлэлийг бэлгэдэж бүдэг ногоон өнгөтэй байсан бол энэ жилийн дэвтэр маань 3 нас хүрсэн ургамал тул гүн ногоон өнгийг сонголоо. Гүн ногоон өнгө нь байгаль эх, өсөлт хөгжил, тогтвортой байдал, амар амгалан байдлын илэрхийлэл билээ. 

Дэвтэр маань

✦ 100гр Ivory буюу нүд ядраахгүй шаргал цаас

✦ Тэмдэглэл бичих 40 тууш хуудас

✦ Хүснэгт, тэмдэглэл, бужо хөтлөх 40 цэгтэй хуудас

✦ 2 ширхэг хуудас тусгаарлагч тууз

✦ Нэрийн хуудас, бусад хэрэгтэй зүйлсээ хадгалах халаас

✦ Хэрэглээний явцад навсайчихвий гээд хуудас дарагч резинтэй байгаа.

Хүн ер нь цаг минут тутамд суралцан хөгжиж, сэтгэл санааны хувьд уруудан өгсөж, даваа нугачаатай, баяртай жаргалтай өдөр хоногуудыг өнгөрүүлж эдгээрээс авсан ухаарал сэхээрэл нь өнөөдрийн намайг үүсгэж байдаг. Тэгэхээр энэ дэвтэртээ тэдгээр өдрүүдээ буулгаж өнөөдрийн өөрийгөө үлдээх талбар байгаасай гэж бодож хийсэн дэвтэр юм. Мөн энэ дэвтрээ жил бүр өөр өнгөөр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд та дэвтрүүдээ хэдэн жилийн дараа он оноор нь номын шүүгээндээ эгнүүлж тавиад 2025 онд өөрийгөө юу бодож, юу төлөвлөж, юуг хийж бүтээж байсан ямар ME байснаа эргэн хараасай гэж бодож хийсэн билээ. Жилийн турш танд дулаан дотно мэдрэмжийг төрүүлж, сэтгэл дотроо уудлан гаргадаг дотны найз тань болоосой гэж хүсэж байна. Таалан болгооно уу.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.